728 x 90

Суулга одтой, улаагчин хонь өдөр

Суулга одтой, улаагчин хонь өдөр
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БИЛГИЙН ТООЛЛЫН 7

2024.10.10 / ПҮРЭВ ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН

ЗУРГААН ЦАГААН УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.

Наран ургах, шингэх: 07.04-18.14

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 10 сарын 10, Бархасбадь гараг. Билгийн тооллын 7, Суулга одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:04-18:14. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ