728 x 90

Дараах байршлуудад авто зам хааж, шинэчилнэ

Дараах байршлуудад авто зам хааж, шинэчилнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Маргааш буюу аравдугаар сарын 11-ний оройноос зарим авто замыг хааж, шинэчлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, 

Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Олимпын гудамж буюу Гадаад харилцааны яамны уулзвараас Олимпын гүүр хүртэлх авто замын засвар шинэчлэлийн ажлыг аравдугаар сарын 11-ний 23.00 цагаас аравдугаар сарын 14-ний 06.00 цаг хүртэлх хугацаанд хааж засварлана. 

Сүхбаатар дүүрэг, 1, 3-р хороо, Нарны зам, Улаанбаатар төмөр замын өртөөнөөс Барс захын уулзвар хүртэлх чиглэлийн авто замын урд хэсгийн эгнээг хааж засвар, шинэчлэлийн ажлыг аравдугаар сарын 11-ний 22.00 цагаас аравдугаар сарын 13-ны 06.00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.

Хан-Уул дүүрэг, 8, 21-р хорооны нутаг дэвсгэр Архивчдын гудамж, Тууш замаас Архивын ерөнхий газар хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замын 4 дүгээр хэсгийн засвар, шинэчлэлийн ажлыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас аравдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засварлана. Хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.

Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Маргааш дараах байршлуудад авто зам хааж, шинэчилнэ

Маргааш дараах байршлуудад авто зам хааж, шинэчилнэ

Маргааш дараах байршлуудад авто зам хааж, шинэчилнэ

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ