728 x 90

Лам нарыг ШУТИС-д IТ, аялал жуулчлалын мэргэжлээр сургаж мэргэшүүлнэ

Лам нарыг ШУТИС-д IТ, аялал жуулчлалын мэргэжлээр сургаж мэргэшүүлнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголын бурхны шашинтны төв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж албаны дагалдах хүмүүсийн хамтаар Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд зочиллоо.


ШУТИС- ийн захирлууд, эрдэмтэн багш нартай хийсэн энэхүү уулзалтаар өмнө нь үзэглэсэн санамж бичгийн хүрээнд Гандантэгчэнлин хийдийн лам нарыг тус их сургуульд суралцуулах талаар ярилцлаа.  

ШУТИС-д хэрэгждэг Мэдээллийн технологи буюу IT, аялал жуулчлал, олон нийттэй харилцах, соёлын өв хамгаалах хөтөлбөрүүдэд лам нарыг сургаж мэргэшүүлэх талаар тодорхой шийдэлд хүрч, цаашид хоёр байгууллага соён гэгээрүүлэх ажилд хамтын ажиллагаа явуулах тухай дэлгэрэнгүй санал солилцов.


Түүнчлэн Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ШУТИС-ийн эрдэмтэн багш нарт бурхны шашны номлол сургаал, бясалгалын талаар шинжлэх ухааны ойлголттой холбон тайлбарлаж, айлдвар айлдлаа.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ