Нийслэлийн МАН-аас сонгуулийн үр дүнтэй холбоотой мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар
"Нийслэлийн МАН-аас 9 эмэгтэйг дэвшүүлснээс 9-үүлээ ялалт байгууллаа. Бид нийслэл хотынхоо тулгамдсан олон асуудлыг шийдэж, их бүтээн байгуулалт, хөгжлийн их тэсрэлтийг хийх болно. Бидэнд итгэл үзүүлсэн сонгогчдодоо талархлаа. Бидэнд санал өгөөгүй ч нийслэл хотынхоо төлөө санаа зовниж буй сонгогчдынхоо итгэлийг олж авахын тулд бид хичээн зүтгэж ажиллах болно" гэв.
21 аймгаас 14-т нь МАН ялалт байгууллаа. Бидний авсан мэдээллээр Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Увс, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгуудад МАН ялалт байгуулж олонхын суудал авлаа.
НИТХ-ын 45 мандатаас 40 суудлыг авлаа. 9 дүүргээс 8-д нь ялсан урьдчилсан мэдээг аваад байна
гэж МАН-аас мэдээлсэн юм.
0 сэтгэгдэлтэй