АНЭУ-ын Абу даби хотод жүдо бөхийн Их дуулга тэмцээн аравдугаар сарын 11-13-нд болж байна.
Өнөөдөр /2024.10.11/ тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэрбээр шигшээ барилдаанд АНЭУ-ын нэрийн өмнөөс зодоглож буй Б.Хорлоодойд нэмэлт цагт ялагдсан юм. Энэ жинд АНЭУ-ын бөх алт, Монголын жүдоч мөнгөн медаль хүртсэн бол Унгар, Францын бөхчүүд хүрэл медалийн тавцанд гарлаа.
0
сэтгэгдэлтэй