Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүргийн ИТХ-д сонгогджээ. Тэрээр "Байгуулагдаад хоёр жил болсон, төрийн аль ч шатанд төлөөлөлгүй байсан Иргэдийн оролцооны нэгдэл намыг Хан-Уул дүүргийн ИТХ-д суудалтай болгож өглөө. Хан-Уул дүүргийн ИТХ-д суудалтай болгож өгсөн 11, 17, 18, 22 дугаар хорооны сонгогчид Ц.Оюунгэрэл намайг МАН-ынхан дунд цойлуулан сонгож өглөө. Сонгогчиддоо маш их баярлалаа" гэв.