Австралийн Саутбэнк хотод амьдардаг Номин гэх Монгол эмэгтэй алга болсон талаар бид өмнө нь Викториа мужийн цагдаагийн албаны мэдэгдлээс та бүхэнд хүргэж байсан билээ. Аравдугаар сарын 08-ны өдөр тус мужийн цагдаагийн хэлтэс албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Н гэх 28 настай монгол эмэгтэй сураггүй алга болсон талаар мэдэгдэсэн байсан юм.
Тус мэдээлэлд Мельбурн хотын цагдаагийн мэдээ мэдээллийн сайт “Сураггүй алга болсон монгол эмэгтэй хамгийн сүүлд аравдугаар сарын 06-ны 14:00 цагийн орчимд Саутбэнк хотод харагдсан. 152 см өндөр, хар үстэй, ази төрхтэй. Тэрбээр Мельбурн хотын CBD бүсэд байнга очдог тухай дурдсан байсан юм. Харин аравдугаар сарын 8-ны өдөр Н-ийг эсэн мэнд олсон байна.
0 сэтгэгдэлтэй