Сонгуульд оролцоод буцаж явсан оюутнууд осолдож, хоёр нь харамсалтайгаар амиа алджээ. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт орон нутгийн сонгуулийн ажилд оролцоод буцаж явсан оюутнууд осолдож, хоёр нь амиа алдаж, гурван оюутан эмнэлэгт хүргэгдсэн байна. "Тус гурван оюутны биеийн байдал хүнд байна" хэмээн орон нутгийн хэвлэлээс мэдээлжээ