728 x 90

Азтан гурав тодорч 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн эзэн боллоо

Азтан гурав тодорч 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн эзэн боллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын урамшууллын есдүгээр сарын азтан өнөөдөр /2024.10.16/ тодорлоо.  Тодруулбал, найман орон таарсан нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болсон бол долоон орон таарсан азтан гурав тодорч 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн эзэн боллоо.

Мөн зургаан орон таарсан 51 азтан тодорч 100 мянган төгрөгөөс 5 сая хүртэлх, таван орон таарсан 381 азтан тодорч 60 мянгаас 500 мянган төгрөг, дөрвөн орон таарсан 4019 азтан тодорч 40 мянгаас 100 мянган төгрөг, гурван орон таарсан 39952 азтан тодорч 30 мянгаас 60 мянган төгрөгийн азтан боллоо.

Энэ удаагийн тохиролд 2024 оны есдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим системд баримтаа бүртгүүлсэн 44 сая 614 мянга 553 баримтыг оруулжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ