728 x 90

Хүйтний эрч чангарч, шөнөдөө -43 градус хүрэх нь

Хүйтний эрч чангарч, шөнөдөө -43 градус хүрэх нь
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Баруун, төв, говийн аймгуудын нутгаар  өнөө маргаашдаа хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.  Энэ сарын 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. нэ сарын 19-нөөс нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -3-43 градус, өдөртөө -26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34-39 градус, өдөртөө -22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -21-26 градус, өдөртөө -13-18 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -18-23 градус, бусад нутгаар шөнөдөө -29-34 градус, өдөртөө -21-26 градус хүйтэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ