728 x 90

Ихэнх нутгаар цас орж, шуурна

Ихэнх нутгаар цас орж, шуурна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

2024 оны 10-р сарын 18-наас 2024 оны 10-р сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.

  •  18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар
  • 19-нд нутгийн баруун хагаст
  • 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар
  • 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 18-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна. 

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Haha 66.181.161.218
    6 хоногийн өмнө

    Huduunihun hulduj vh gohechin

Шинэ мэдээ