728 x 90

Арслан: Бодит байдал хийсвэр төсөөлөл хоёроо хольж хутгах хэрэггүй

Арслан: Бодит байдал хийсвэр төсөөлөл хоёроо хольж хутгах хэрэггүй
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

12 ордын өдрийн зурхай (2024.10.23)

Хонь: Өнөөдөр анзаарахгүй хажуугаараа өнгөрөөсөн зүйл таны хувьд томоохон үйл хэргийн сэжүүр байж мэдэх юм. Хувь тавилан таныг ямар нэгэн байдлаар сорьсоор байгааг мартаж болохгүй. Та бүхий л зүйлд өөрийнхөө боломжийн хирээр анхаарал хандуулж, өчүүхэн жижиг зүйлийг ч хэнэггүй байдлаар хүлээн авахгүйг хичээ. 

Үхэр: Энэ өдөр уран бүтээлч хүмүүс онгод ихтэй байх бөгөөд нарийн торгон мэдрэмж болон сэтгэн бодох чадвар нь нэмэгдэнэ. Урлагтай холбоотой хүмүүсийн хувьд нэн таатай байна. Тооцоолон бодох болон урьдчилан төлөвлөх чадвараар бүгдийг дэс дараалалтай зохион байгуулж чадвал ямар ч ажил амжилттай байна. Санхүүгийн байдал ч нэлээд хэмжээгээр дээшилнэ. 

Ихэр: Таныг ажил хэргийн уулзалтууд хүлээж байна. Түншүүдтэйгээ харилцах харилцаа идэвхэжнэ. Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс боломжийн хэмжээний ашиг орлого олох болно. Гэвч аливаа үйл ажиллагаанаас богино хугацаанд, хурдан үр дүн хүлээх хэрэггүй. Өндөр амжилтад хүрэхийн тулд уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрч бөгөөд тэвчээртэй зан чанар мөн цаг хугацаа шаардлагатай байна. 

Мэлхий: Хамгийн хайртай дотнын хүмүүсийн асуудлууд эхний эгнээнд байх бөгөөд амархан шийдэгдэх зүйл биш байна. Тэдэндээ бүхий л боломжийг гаргаж өгөн, эрүүл энх, амар тайван байхад нь их анхаарах хэрэгтэй болно. Мөрөөдөж, хүлээж байсан үр дүндээ хүрч чадна. Харин ганц бие хүмүүсийн хувьд сонголт буруу байх тохиолдол нэлээд гарах байх. 

Арслан: Бодит байдал хийсвэр төсөөлөл хоёроо хольж хутгах хэрэггүй. Хэт ургуулан бодох зан нь таныг гэнэн дүгнэлт хийхэд хүргэнэ. Ид шид эсвэл аз сорих зүйлд итгэх сонирхол төрж магадгүй юм. Ойр дотнын хүмүүс найз нөхөдтэй илэн далангүй ярилцах боломж гарч магадгүй. Аль болох чөлөөтэй бодож сэтгэн, илэн далангүй ярилцахыг хичээ. 

Охин: Хүссэн зүйлээ хийх, хоббигоо хөгжүүлэх зэрэгт цаг зав гаргаарай. Таны амьдралд ямар нэгэн баяртай үйл явдал тохиолдож магадгүй. Та хэн нэгний хувьд үнэ цэнтэй, нэр хүндтэй хүн гэдгээ мэдрэх болно. Хайр дурлал оргилуун байж амьдрал тань халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байна. 

Жинлүүр: Шинэ зүйл турших, ашиг сонирхлоо нэмэгдүүлэх зэрэг нь таатай боломж үүсгэх магадлалыг нэмэгдүүлнэ. Гэхдээ гэнэтийн мэдээ мэдээллээс болж хэт сэтгэлийн хөөрөлд автах хэрэггүй. Өнөөдөр шалтгаангүй бие сульдаж ядрах нь эрүүл мэндтэй шууд холбоотой байна. Сүүлийн үед өөртөө анхаарал халамж бага тавьсан байж магадгүй тул чөлөөт цагийг зөв ашиглах хэрэгтэй. 

Хилэнц: Өөрийн хүч бололцоо, цаг завыг зөв хуваарил. Бодож төлөвлөснөө амжилттай болгохыг од эрхэс танд зөвлөж байна. Танд гэнэтийн байдлаар санхүүгийн дэмжлэг, туслалцаа ирж магадгүй. Энэ нь таныг хоёрдмол байдалд оруулж магадгүй юм. Харин хэзээ ч хүрч чадахгүй дээ гэж бодож байсан өндөрлөгтөө очих боломжийг зөв ашиглаарай. 

Нум: Нийгмийн аливаа үйл ажиллагаа нь таны сэтгэлийг сэргээж, анхаарлыг тань өөр зүгт чиглүүлж өгнө. Хэн нэгэнд таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд биеэ барих эсвэл худал дүр эсгэх хэрэггүй. Хий хоосон мөрөөдөлдөө автаж буруу шийдвэр, алдаатай зүйл хийхээс сэрэмжил. Ажлын нөхцөл байдал танаас олон талын ур чадвар, эрч хүч шаардах болно. 

Матар: Үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүс маш завгүй байх бөгөөд эргэн тойронд нь нэлээд их шинэчлэлт, өөрчлөлт гарах болно. Та өөрийн толгойд боловсруулсан санаа оноогоо бусадтай хамтран хэрэгжүүлснээр ашиг орлого олох боломжийг нээж, дажгүй үр дүнд хүрэх болно. Амьдралын эрч хүч байдал нэмэгдэнэ. Хосууд харилцан бие биедээ татагдана. 

Хумх: Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй, бүрэг ичимхий хүмүүсийн хувьд бусдаас заавар зөвлөмж авахдаа хойрго хандах тал бий. Өөрийн амьдралд чухал өөрчлөлтийн төлөө бол дутагдалтай зангаа таягдан хаях хэрэгтэй. Оюун ухааны хувьд чадамжтай, мэдээлэл боловсруулалт сайн хийдэг байх нь ирээдүйн нөхцөл байдлыг сайжруулах болно. 

Загас: Гэнэтийн алдаанаас өөрийгөө хамгаалж, үргэлж болгоомжлохыг од эрхэс анхааруулж байна. Ялангуяа нарийн мэргэжлийн ажил хийдэг хүмүүс илүү нямбай хянуур байх үе. Таны сэтгэл хөдлөл найз нөхөд болон ойр дотнын хүмүүсийн анхаарлыг ихээхэн татах бололтой. Энэ өдөр та бүх талаараа онцгойрохыг хүсэх болно. Хайртай хүнээ маш сайн ойлгох хэрэгтэй болно.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ