“Virtuoso Gala Concert”-оо энэ сарын 31-нд Улсын филармонид зохион байгуулах аж. Мэргэжлийн үндэсний болон сонгодог гарамгай уран бүтээлчдийн зэрэгцээ өсвөрийн шилдэг хөгжимчид ур чадвараа харуулах уг тоглолтыг төгөлдөр хуураар хичээллэдэг долоон настай хүү Б.Түшиг нээх юм. Тэрбээр хөгжмийн сургалтын “Дэм-Авьяастан” төвийн төгөлдөр хуурын ангийн шилдэг суралцагч бөгөөд төгөлдөр хуурч, Гавьяат багш Д.Наранцацралын шавь. Өсвөрийн төгөлдөр хуурчдын ”Piano lovers” улсын уралдаанд 2023 онд 5 насныхны ангилалд II, 2024 онд 6-7 насныхны ангилалд I байр эзэлсэн. 2024 онд “Дэм Авьяастан” сургалтын төвийн 30 жилийн ойн концертод Ц.Намсрайжавын “Хувдай ишигний паян” зохиолыг Улсын Филармонийн симфони оркестртой гоцлон тогложээ.
Б.Түшиг “Virtuoso Gala Concert-2024” тоглолтоор Оросын нэрт хөгжмийн зохиолч А.Хевелевийн “Баба Яга” бүтээлийг үзэгчдэд хүргэх юм байна.
“Дэм-Авьяастан” сургалтын төвийг удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр агсан гэргий Д.Наранцацралын хамт 30 жилийн өмнө байгуулжээ.