728 x 90

Нас барсан алба хаагчийг 21 давхарын барилгаас өөрөө үсэрсэн гэж гэрчүүд мэдүүлж эхэлжээ

Нас барсан алба хаагчийг 21 давхарын барилгаас өөрөө үсэрсэн гэж гэрчүүд мэдүүлж эхэлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БНХАУ-д аялж явсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагч өндрөөс унаж амь насаа алдсан хэргийг тус улсын цагдаагийн газраас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Эргэн сануулахад, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 10 гаруй албан хаагч энэ сарын 17-25-ны өдрүүдэд “Хайнань”-д амрахаар явсан гэх бөгөөд аравдугаар сарын 22-ны шөнө О гэх эрэгтэй 21 давхар барилгаас унаж нас барсан юм. Амь хохирогч О нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд түүнийг барилгаас өөрөө үсэрсэн гэж гэрчүүд мэдээлжээ. Цагдаагийн газраас талийгаачтай хамт аялалд явсан иргэдээс мэдүүлэг авч эхэлсэн байна. Энэ хэрэгт БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас туслалцаа үзүүлэхээр болжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ