Филиппин улсын нийслэл Манила хотод зохион байгуулагдсан "АММА Manila Open" холимог тулааны спортын олон улсын тэмцээний уламжлалт төрлийн -120 кг-ийн жинд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын холбоо технологийн мэргэжилтэн, дэслэгч Ч.Хатантөмөрболд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ.
Энэхүү тэмцээнд Ази тивийн 15 орны шилдэг холимог тулаанчид уламжлалт болон модерн гэсэн 2 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, сорин өрсөлдсөн юм.
0 сэтгэгдэлтэй