Германд ажлын дөрөв өдөртэй долоо хоногийг туршихад ажилчдын сэтгэлзүйн байдал сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгджээ. Bloomberg агентлагийн мэдээлснээр 45 компани оролцсоноос 73 хувь нь туршилтыг цаашид сунгах эсвэл ажлын дөрвөн өдөрт шилжих шийдэлд хүрсэн байна. Хагас жил явуулсан туршилтын үр дүнд дөрвөн өдөр ажилласан ажилтнууд долоо хоногт 38 минутаар илүү унтаж, хөдөлгөөн нь улам нэмэгджээ.
Түүнчлэн туршилтад оролцсон 12 компанийн ашиг орлого нэмэгдсэн дүн гарчээ. Мөн ажлын дөрвөн өдөртэй компанид ажилд орох хүмүүсийн тоо нэмэгджээ.
0 сэтгэгдэлтэй