УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татах хүсэлтийг
прокурорын байгууллагааас гаргажээ. Үүнийгээ УИХ-ын Халдашгүй байдлын түр хороонд
хүргүүлээд байгаа аж.
Тэрбээр Өмнөговь аймгийн
Цогтсэций сумын нутаг дахь “Эрдэнэс таван толгой”
ХК-ийн уурхайгаас Гашуунсухайт-БНХАУ-ын нутаг, Ганц модны боомтын чиглэлд улс
хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх, “С” төрлийн зөвшөөрлийн бичиг
гаргуулжээ. Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Автотээврийн Үндэсний
төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, “Олон
улсын байнгын ачаа тээвэрлэлтэд ашиглагдах хил нэвтрэх зориулалттай зөвшөөрлийн
бичиг олгох, ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан байна. Тэрбээр гэрээнд нэмэлт
өөрчлөлт оруулах ажлын хэсэг”-ийн дарга Г.Доржпаламд албан тушаалын байдалтай
нь холбогдуулж хахууль өгөхөөр амласан байгаа юм. Дээрх ажлын хэсгийн 2020 оны
гуравдугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар хурлаар “Баянговь транс” ХХК-ийн 85,
“Сан тээвэр групп” ХХК-ийн 190, “Топ транспорт” ХХК-ийн 30, “Тэгри транс групп”
ХХК-ийн 172, “Ульгансар транс” ХХК-ийн 203 нийт 680 автомашинд улс хоорондын
байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх “С” төрлийн зөвшөөрөл олгож шийдвэрлэсэний хариуд
түүний хүргэн Б.Гатибаар дамжуулж, 100.000 америк долларын хахууль өгсөн гэмт
хэрэг үйлдсэн байна. 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр тус прокурорын
газрын хяналтын прокурор Д.Пүрэвдагва Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар
татжээ.
А.Адъяасүрэнг 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас хойших хугацаанд ямар ч ажиллагаа
хийгдээгүй аж. Түгээр ч барахгүй “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль,
бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг
зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу
хүчингүйд тооцох” гэсний дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
тасралтгүй байх болон хууль ёсны байх зарчим зөрчигдсөн байх тул А.Адъяасүрэнд
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох үндэслэл
бий болжээ хэмээн хэрэгсэхгүй болгосон байсан юм. Энэ хэрэгтэй нь холбогдуулж яллагдагчаар татах хүсэлт гаргажээ.