728 x 90

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг суллав

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг суллав
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг АТГ-аас энэ сарын 24-ний өдөр  баривчилсан байдаг. Түүнийг хойшлуулшгүйгээр саатуулан, 48 цаг хорьсон юм. Энэ хугацаа нь дуусаж гадуур байцаах болсон байна. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар  48 цагийн хугацаа дуусаж, түүнийг Хорих 461 дүгээр ангиас сулласан. Дахин хорих шаарлагагүй гэж үзсэн. Иймд Н.Баяртсайханыг цагдан хорихгүйгээр гадуур шалгана гэв.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр шалгаж байгаа  гэх мэдээлэл байгаа юм. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ