Иргэн Э есдүгээр сарын 14-ний 09:00 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн Сантын 4 дүгээр гудамжин дахь охиныхоо гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 21:15 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамтаар есдүгээр сарын 14-ний 21:45 цагаас 15-ны өдрийн 00:40 цаг хүртэл эрэн хайсан байна.
Дархан-Уул аймгийн харьяат 60 настай эмэгтэй Э-г Бумбатын уулын баруун, зүүн талаар гурван км газар явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж.
Тухайн иргэн нь есдүгээр 15-ны 07:45 цагт Дархан-Уул аймагт эсэн мэнд ирсэн тухай ар гэрийнхэн нь мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
1 сэтгэгдэлтэй
Таны нэр * 202.126.88.161
1 жилийн өмнөЭв аргагүй олоод эрх дураар нь байлгалаач дээ бид ч бас хэцүүхэн л хүмүүс шүү дээ хэзээ хэнээс юуч гуйж үзээгүй өөрийнхөө амьдарч амь амьдралаа авч явдаг байсан даа хэн нэгэн зааж тийм ийм гэдэгт тун дургүй дээ хаа