728 x 90

Т-ara хамтлаг фэн уулзалтаа Макаод хийжээ

Т-ara хамтлаг  фэн уулзалтаа Макаод хийжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

T-ara охидын хамтлаг дебют хийснийхээ 15 жилийн ойг тохиолдуулан  Макаогийн Broadway тайзнаа "T-Ara 15 anniversary fanmeeting" тусгай фэн уулзалтаа энэ сарын 7-нд амжилттай зохион байгууллаа. Энэхүү фэн уулзалт нь дэлхий даяар ганцхан удаа болж буй дурсгалын арга хэмжээ бөгөөд шүтэн бишрэгчид болон гишүүдийн хувьд мартагдашгүй онцгой мөч болжээ. 

Eunjung, Qri, Hyomin, Jiyeon гэсэн дөрвөн гишүүн оролцож, удаан хугацааны дараа анх удаа хамтдаа тайзан дээр гарч ирсэн байна.Тэд T-ara-гийн хит дуунуудыг эгшиглүүлэн шүтэн бишрэгчидтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөжээ. Тэр дундаа “Bo Peep Bo Peep”, “Roly-Poly” зэрэг шүтэн бишрэгчдэд танил болсон дууг амьдаар нь дуусан байна. T-ara удаан хугацаанд фэнүүдтэйгээ шууд харилцаж, гарын үсэг зурах, гэрэл зургийн цаг зэрэг  цагийг хөгжилтэй өнгөрөөжээ.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ