728 x 90

Л.Энх-Амгалан сайд уучлалт гуйж, О.Сийлэгмаа буцаж очихоосоо айж байна

Л.Энх-Амгалан сайд уучлалт гуйж, О.Сийлэгмаа буцаж очихоосоо айж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан  хэвлэлийн хурал хийхдээ "БЗС-д ажиллаж байсан хоёр хүн өс хонзон тооцож байгаа юм уу, санаатайгаар бүх юмыг сэвж байгаа. О.Сийлэгмаа гарахдаа БЗС-ийн мэдээллийг хард дискэнд хуулж аваад, компьютерээс устгасан. Түүнийг цагдаад өгсөн ч хэрэгсэхгүй болгосон" гэх мэдээллийг өгсөн. 

 

Түүний дараа БЗС-д ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан О.Сийлэгмаа хэвлэлд ярилцлага өгч, хариуцлагатай албан тушаалтай Л.Энх-Амгалан сайд худал мэдээлэл хийж байгааг гайхаж, харамсаж буйгаа илэрхийлэн, сайдад бодит мэдээлэл өгч байснаа хэлээд, цөөнгүй баримтыг ил болгосон байдаг. Харин  Л.Энх-Амгалан сайд О.Сийлэгмаагаас уучлалт гуйсан тухайгаа твиттер хуудсанаа бичжээ. Тэрбээр "О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлал гуйсан" гэжээ.

Мөн сайд О.Сийлэгмааг өмнө ажиллаж байсан Албаны даргын албан тушаалд нь буцааж томилох үүргийг өгчээ.

 Харин О.Сийлэгмаа сайдын саналаас татгалзсан байна. Тэрээр энэ талаар өөрийн цахим хаягаар дамжуулан олон нийтэд мэдээлжээ. Ингэхдээ "Сайд уучлал гуйсан нь үнэн. Уучлалт гуйсанд баярлалаа. Тэр дайны соёл байх байлгүй дээ гэж харж байсан. Ажлын санал тавьсан ч Боловсролын зээлийн санд очихоос айж байгаагаа
хэлсэн. Тэдэнтэй шүүхдэлцсэн. Одоо ч тэднээс цахимд доромжлол гүтгэлэг ирж л байна. Ажиллаж байхдаа ирүүлсэн, тайлангаа сайдад өмнө нь хүргүүлсэн. Шүгэл нэгэнт үлээсэн. Тохиролцсон зүйл байхгүй" гэжээ. 

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Zochin 66.181.160.46
    1 жилийн өмнө

    Odoo ter zeel avsan humuuseer bugdiigen toluul hervee tolohgui bol ih hurald buu oruul tord buu devshuul hariyutslaga toots

Шинэ мэдээ