728 x 90

Төрийн өмчит компанийн ажилтнуудын сарын дундаж цалин гурван сая төгрөг байна

Төрийн өмчит компанийн ажилтнуудын сарын дундаж цалин гурван сая төгрөг байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний арваннэгэнсарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2024 оны гуравдугаар улирлын байдлаар  2479.6 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 470.3 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 14.7 мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ. Тухайлбал, 2024 оны гуравдугаар улиралд ажилтнуудын дундаж цалингийн нэрлэсэн индекс 2020 оноос хоёр дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 38.8 хувиар өсжээ.  Уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж буй хүмүүсийн дундаж цалин 5.2 сая төгрөг бол үйлчилгээний салбарынхан 1.6 сая төгрөг буюу хамгийн бага цалинтайд тооцогдож байна. Харин ажилтнуудын сарын дундаж цалинг байгууллагын хариуцлагын хэлбэрээр нь харвал хамгийн өндөр нь төрийн өмчит компаниуд байна. Тухайлбал, төрийн өмчит компанийн ажилтнуудын сарын дундаж цалин гурван сая төгрөг байгаа юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ