Хилийн цэргийн гэрээт алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт Дорнод аймгийн хилийн цэргийн 0275 дугаар ангид алба хааж байсан 22 настай залуу харуулын байрандаа өөрийгөө буудаж амиа хорлосон байна. Амиа хорлосон шалтгааныг нь шалгаж эхэлжээ.