УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар "Гадаадаас авах ажиллах хүчний тоог хязгааргүй болгох тухай хуулиа эргүүлэн татаж байна" хэмээн мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: "Эдийн засгийг тэлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлж анхаарна. Монгол залуусыг ажлын байраар хангахад юу дутагдаад байгаа, тэр шаардлагатай ур чадваруудыг ямар аргаар богино хугацаанд олгож болох вэ гэдэг зүйлийг судалж, арга замыг эрэлхийлнэ. Монгол Улсад томоохон бүтээн байгуулалт явахад хэдий төсөв мөнгө, улс төрийн шийдвэр гарсан ч ажиллах хүч, тээвэр логистикоосоо болоод бараа материалаа татаж чадахгүй ч гэдэг юм уу, маш олон тулгамдсан асуудлуудаас хувийн хэвшил маань цаг хугацаандаа ажлаа хийж чадахгүй, үүнээсээ болоод хувийн хэвшил ч алдагдалд ордог, улсын төсвөөр гүйцэтгэдэг хөрөнгүүд ч тэр жил ирэх тусам хойш болдог. Энэ татвар, хувийн хэвшлүүдэд ирж байгаа дарамтуудыг хэрхэн бууруулах вэ, ажиллах хүчний хомсдолыг хэрхэн зөв аргаар шийдвэрлэх үү, хувийн хэвшлийг дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд цаашид ажиллана.
Ажил олгогчид энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж цаг тутамд мессежээр илэрхийлж байна. Олон нийтэд мэдээллийг өгч, хуулийн төслөө чамбайруулж байж өргөн барина" хэмээсэн юм.
0 сэтгэгдэлтэй