728 x 90

Вьетнамчууд арав гаруй жил хүлээсний эцэст метротой болжээ

Вьетнамчууд  арав гаруй жил хүлээсний эцэст метротой болжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Вьетнамын хамгийн том хот анхны метроны шугамаа нээв. Хо Ши Мины мянга мянган оршин суугч Ням гаригт ажиллаж эхэлсэн нэгдүгээр шугамын метронд сууж, анхдагчид болохоор дугаарлан зогссон байжээ. Уг шугам нь хотын төв дэх хөл хөдөлгөөн ихтэй Бен Тхан худалдааны захаас баруун зүгт, хотын захад орших Соуи Тиен  цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжилдэг. Нийт 14 буудал газар үргэлжлэх бөгөөд нэгдүгээр шугамын гурван зогсоол нь газар доор байдаг бол үлдсэн 11 нь газар дээр байрлах зогсоолтой аж.  "Covid-19" тахал болон санхүүгийн хязгаарлалт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж өнгөрсөн хугацаанд Вьетнам улс метро бүтээн байгуулах асуудлыг хойш тавьж байжээ.Түгжрэл ихтэй, есөн сая хүн амьдардаг хотод метроны систем ажиллаж эхэлсэн нь замын хөдөлгөөнийг бууруулахад тусална гэж тус улсын засгийн газар найдаж буйгаа мэдэгдсэн байна. Цаашид найман шугам тавихаар төлөвлөж байгаа ч хэзээ бүтээн байгуулалтын ажиллаж эхэлж, нээлтээ хийх нь тодорхойгүй байгаа юм. Одоогийн байдлаар нэгдүгээр шугамын нээлтийн урамшууллын хүрээнд зорчигчид эхний нэг сар үнэ төлбөргүй зорчих бөгөөд метроны буудлуудад чиглэсэн шинэ цахилгаан автобусаар мөн адил үнэ төлбөргүй зорчих болжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ