728 x 90

Хар тамхины хэрэгт холбогдсон жүжигчин И Сон Кюн нас барсан байдалтай олджээ

Хар тамхины хэрэгт холбогдсон жүжигчин И Сон Кюн нас барсан байдалтай олджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Оскарын шагнал хүртсэн “Parasite” кинонд дүр бүтээсэн жүжигчин И Сон Кюн лхагва гарагт /2023.12.26/ нас барсан байдалтай олдсон байна. Тэрбээр хар тамхины хэрэгт холбогдсон тул цагдаагийн байгууллага түүнийг мөрдөн шалгаж байсан юм.

Лхагва гарагийн 10:30 минут орчим Сөүл хотын төвд байрлах машины зогсоолд тавьсан машинаас 40 настай эрэгтэй ухаангүй байдалтай олдсон байна. Цагдаагийн алба хэсэг хугацааны дараа тэр эрэгтэйг жүжигчин И байсан гэдгийг тогтоожээ.

Мэргэжилтнүүд машины зорчигчийн суудлаас нүүрсний шахмал түлш олсон байна. Мөн цагдаагийн албанд И гэртээ эцсийн үг мэт тэмдэглэл үлдээсэн байна гэх мэдээлэл иржээ.Тэрбээр Сөүл хотын Каннам дүүрэгт байрлах баараар энэ жил хэд хэдэн удаа үйлчлүүлэхдээ марихуан зэрэг хууль бус хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт сэжиглэгдээд байсан юм. И цагдаад мэдүүлэг өгөхдөө баарны ажилтан эмэгтэйд хууртагдаж хар тамхи хэрэглэсэн, юу хэрэглэж байснаа мэдээгүй гэж хэлж байсан аж.

Өнгөрсөн сард тэр мөрдөн байцаах ажлын хүрээнд урвалжийн түргэн шинжилгээ болон БНСУ-ын Үндэсний Шүүхийн шинжилгээний албаны лабораторид хар тамхины шинжилгээ өгөхөд аль аль нь сөрөг хариу гарсан юм

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ