Дорноговь аймагт 2022 оны 09 дүгээр сард 3 ихэр хүү мэндэлж байсан билээ. Ихрүүдийн гэр бүлийнхэнд 12 сарын 23-ны өдөр аймгийн Засаг дарга О.Батжаргал, Ж.Хүдэрчулууны гэр бүлд Сайншанд суманд шинээр ашиглалтад орсон “Мандах наран 5” хороололд 3 өрөө байр өгчээ. Хүдэрчулуун, Эрдэнэбаяр нарын гэр бүл байрандаа орсон байна. Тэдний гэр бүлд аз жаргал болон ирсэн 3 ихэр хүү Х.Хангай, Х.Оргил, Х.Далай эрүүл энх өсөн торниж байна.
0 сэтгэгдэлтэй