Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын 9а ангийн сурагч Б.Сайннямбуу Монгол улсын оны онцлох хүүхдийн нэгээр шалгарчээ.
2024 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, биеийн тамир, спорт, байгаль хамгаалал, монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, техник сэтгэлгээ, шинэ санаачилга, багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд 1678 хүүхэд өрсөлджээ. Эдгээрээс онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 74 хүүхэд “2024 оны "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа.
0 сэтгэгдэлтэй