728 x 90

МОНГОЛЫН БАГУУД NBA-ИЙН ТЭМЦЭЭНД АВАРГАЛЛАА

МОНГОЛЫН БАГУУД NBA-ИЙН ТЭМЦЭЭНД АВАРГАЛЛАА
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

NBA-ийн зүгээс улирал дундуур "NBA Cup" тэмцээнийг зохион байгуулж өнөөдөр "Лос Анжелес Лэйкерс" баг аваргаар тодорсон билээ.No description available. 


Тус тэмцээнд зориулан зохион байгуулсан "NBA 3x Invitational Champion" тэмцээнд оролцсон Монголын Улсын эмэгтэй, эрэгтэй багууд хосоороо аварга болж цомын эзэд боллоо. Тус тэмцээнд оролцох урилгыг NBA-ийн зүгээс МСБХ-нд өнгөрсөн сард ирүүлсэн юм. Эмэгтэй баг хэсгээсээ 3 хожилтойгоор гарч ирж, аваргын төлөө Япон улсын багийг илүүрхэн 16:6-аар хожсон. Харин манай эрэгтэй баг хэсэгтээ 2 хожил 1 хожигдолтойгоор хэсгээсээ 1-ээр гарч чадсан. Аваргын төлөө легионер тоглогчоор хүчээ зузаатгасан талбайн эзэн орны туршлагатай, хүчирхэг багтай энэ тэнцүү өрсөлдөж 21:17 харьцаатай хожилоо.


Тэмцээний шагналыг 2004 оны NBA-гийн аварга, 3 удаагийн Бүх Одод тоглогч Ричард Хамилтон гардуулан өгсөн юм.No description available.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ