Биатлоны үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Э.Энхсайхан энэ оны эхний олон улсын тэмцээн болох Италийн "Мартелл"-д 15км-ийн зайн ганцаарчилсан төрөлд амжилттай оролцож 101 тамирчинаас 47 дугаар байрт орлоо. Тэмцээний өмнө түүний биеийн байдал хүндхэн буюу зүрхний хэм алдагдалтай байсан юм. Гэвч тэрээр 12 дугаар сарын 21-нд эх орондоо ирж сэргэлтийн эмчилгээнд хамрагдаж шинэ онтой давхцан Европыг зорьж тэмцээндээ амжилттай оролцсон юм.