728 x 90

Азербайжанаас Оросын чиглэлд зорчиж явсан онгоц осолдож, 38 хүн амиа алджээ

Азербайжанаас Оросын чиглэлд зорчиж явсан онгоц осолдож, 38 хүн амиа алджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Азербайжаны Embraer нисэх онгоц Казахстаны Актау хотын ойролцоо осолдож, 38 хүн амь үрэгдж, 29 хүн амьд гарсан байна. Амьд үлдсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Холбогдох албаныхны мэдээлснээр онгоцонд гал гарсны улмаас ослын буултыг Казахстанд хийх шаардлагатай болсон гэв.

Тус онгоц Азербайжанаас ОХУ-ын Грозный хотын чиглэлд зорчиж байжээ. Оросын хэвлэлээр онгоц шувуудын сүрэгтэй мөргөлдсөний улмаас гал гарсан байж болзошгүй гэж мэдээлсэн. Онгоц осолдохдоо төлөвлөгөөт чиглэлээс хэт хол буюу Каспийн тэнгисийн эсрэг эрэг дээр унасан нь эрх баригчдын анхаарлыг татаж байна. Хэдий шувуутай мөргөлдсөн ч огцом замаасаа хазайх нь ердийн үзэгдэл биш хэмээн шинжээч тайлбарлажээ. Онгоцны хар хайрцгийн бичлэгийг олсон бөгөөд сэргээж үзэх аж.

Зорчигчдын ихэнх нь азербайжан иргэд байсан бөгөөд ОХУ, Казахстан, Киргизийн иргэд байжээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ