Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг өнөөдөр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярихдаа “Одоогийн байдлаар хүчингүй болгосон Шүүхийн шийдвэрийг цаасан хэлбэрээр аваагүй байна. Шүүхтэй холбоотой асуудал болохгүй байна гэдгийг би удаа дараа илэрхийлж байсан гэхдээ гүйцэтгэх засаглал шүүхийн асуудалд оролцоод байна гэдэг шүүмжлэл дагуулсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүний хамаарал бүхий хүмүүст манай шүүх огт үйлчилдэггүй.
Эрдэнэтийн 49 хувийн асуудал Дээд шүүх дээр хэд хэдэн удаа очиж, Анхан шатны шүүх рүү буцсан. Ийм байдлаар 10 гаруй жил болж байна.Гашуунсухайт- Ганц мод боомтын хэлцлийг хийхдээ гурав дахь талын төлөөллийг оролцуулахгүй байхаар гэрээ хийж, УИХ-аар эхний баримт бичиг батлагдсан.Ц.Элбэгдоржийн сонирхол Тавантолгойг өөрөө авах байсан. Энэ нууц биш.2013 онд Засгийн газрын төлөөллүүд болох Х.Ганболд, Батцэнгэл, Энхтүвшин БНХАУ-д очиж БНХАУ-д Монголын тал Тавантолгойг өгье гэдэг санал тавьсан байдаг. Энэ португалууд бүгд байгаа. Ингээд 2014 онд яагаад хоёр улсын Засгийн газар хоорондоо шууд гэрээ хийж болохгүй байгаа юм бэ гэж асуухад заавал манайх тодорхой ААН-үүдийг хувь эзэмшүүлж оруулна. 51 хувьд нь Монголын ААН-д орно гэхдээ Тавантолгой үүнд хамаарахгүй. БНХАУ-ын тал 49 хувийг өгнө гэдэг хэлцэл дээр гарын үсэг зурсан. Мөн төмөр замыг /49,17,17,17/ гэдэг хувиар дөрөв хуваах гэрээнд гарын үсэг зурсан.
2014 оны наймдугаар сарын 21-23 ны хооронд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНХАУ-ын талтай холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан. Үүнийгээ устгасан. Би сая БНХАУ-ын Ерөнхий сайд, Чайна энержи компанитай уулзах үеэрээ тэр баримт бичгийг сураглаж олж, авч ирсэн. Засгийн газрын гишүүдэд ч танилцуулсан. Эцэст нь үнэнд гүйцэтгэж Гашуунсухайт- Ганц мод боомтын хэлэлцээр ямар ч маргаангүйгээр батлагдсан.
ЗГ-ын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа. Ц.Элбэгдоржийн 2014 онд гадны нөхөдтэй тохирсон хэлцэл үнэнд гүйцэгдэж байна. Тиймээс одоо ирж хүмүүсийн толгойг эргүүлэх гэж байгаа. Ц.Элбэгдоржийн үед томилогдсон шүүгч нар эзэндээ үйлчилж байна. Авлигал, ордуудтай холбоотой асуудлыг шүүх 10 жил барилаа” хэмээв.
0 сэтгэгдэлтэй