728 x 90

Ж.Энхтөрийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, барилдах эрхийг зургаан сараар хасчээ

Ж.Энхтөрийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, барилдах эрхийг зургаан сараар хасчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

”RAP Devjee” нэвтрүүлгийн шинэ жилийн баярын дугаарын үеэр жүдо бөхийн тамирчин Ж.Энхтөр ёс зүйгүй үйлдэл гаргаж, олны шүүмжлэл дагуулсан. Тиймээс Жүдо бөхийн холбооноос залуу тамирчин Ж.Энхтөрийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, барилдах эрхийг зургаан сараар хасчээ. Ийн тэрээр маргааш эхлэх Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохооргүй боллоо. Түүнчлэн эл хугацаанд гадаад, дотоодын бүхий л тэмцээнд оролцох боломжгүй болж байна. Ж.Энхтөрийн хувьд эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд жүдо барилддаг бөгөөд Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.”RAP Devjee” нэвтрүүлгийн үеэр Ж.Энхтөр өрсөлдөгчдөө хандан "...хэн ч биш болно. Чи бол Э.Энхбат начин. Би бол Н.Түвшинбаяр" гэсэн юм.

Уг үйл явдлын талаар Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл манай сайтад өгсөн ярилцлага даа "Бичлэг үзсэний дараагаар тамирчинтай холбогдсон. Ж.Энхтөр бол манай залуучуудад барилддаг тамирчин. Тамирчинтайгаа холбогдоход "Би буруу зүйл ярьсан байна, уучлаарай. Гэмээ ухаарч байна" гэсэн. Холбооноос жүдогийн багш нартай ярьж байгаад ёсзүйн хариуцлага хүлээлгэж, барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж шийтгэх бодолтой байна" гэж байсан юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ