728 x 90

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Алслагдсан бүс нутаг, хилийн застав, цэргийн анги, хүчний байгууллага, зорилтод бүлгийн хүүхдийг хамруулах хүүхэд харах үйлчилгээний төсвийг батлаад буй. Эмэгтэйчүүд болон ганц бие эх, эцгийн хөдөлмөр эрхлэлт, асрахуйн эдийн засгийг дэмжих зорилгоор хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ.

Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулж бага нутаг дэвсгэрт амьдарч буй хүүхдийг хамруулах юм. Тус үйлчилгээнд хамрагдах хүүхдийн дээд хязгаарыг тогтооход аймаг, нийслэл, дүүргийн сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийн судалгааг үндэслэжээ. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд та бүхэн харьяа аймаг орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн газар, хэлтэст хандан бүртгүүлэх аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ