Олон нийтийн сүлжээнд "CU" сүлжээ дэлгүүрийн ажилтан охины нүүр рүү үйлчлүүлэгч эмэгтэй ундаа шидэж, зодсон бичлэг цацагдсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 15-нд болсон бөгөөд нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс дээр бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байгааг албаныхан мэдээллээ.
Энэ талаар тухайн оюутны аав өөрийн цахим хуудастаа "Миний охин их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан. Амралтаараа "CU" дэлгүүрт ажиллаж байхад ингэж зодсон байна. Аюулгүй байдал алга энэ сүлжээ дэлгүүрүүдэд алга. Аав нь ч гар хүрч үзээгүй охиныг минь" хэмээн бичжээ.
0
сэтгэгдэлтэй