728 x 90

12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулга давж заалдахаас татгалзжээ

12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулга давж заалдахаас татгалзжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг авч явж, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд бүх насаар нь хорих ялыг оноосон байдаг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Харин Г.Гантулга нь шүүхээс оноосон бүх насаар нь хорих ялыг хүлээн зөвшөөрч, давж заалдахаас татгалзсан гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар шүүхийн байгууллагаас тодруулахад "Давж заалдахаас татгалзсан " хэмээв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ