728 x 90

С.Бямбацогт сайд мөнгөн битгий хэл шаазан аяга аваагүй гэсэн ч шилэн дансаар хөдлөшгүй нотлогдлоо

С.Бямбацогт сайд мөнгөн битгий хэл шаазан аяга аваагүй гэсэн ч шилэн дансаар хөдлөшгүй нотлогдлоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тэргүүтэй тус яамны таван албан хаагч 50 нас хүрсэнтэй холбогдуулан 7 сая төгрөгөөр мөнгөн аяга авч хүндэтгэл үзүүлсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан нь олны эгдүүцлийг хүргээд байгаа. Тодруулбал нэг ширхэг нь 1.4 сая төгрөгийн үнэтэй таван ширхэг мөнгөн аяга худалдан авсан  гэх мэдээлэл бий.


Харин  сайд С.Бямбацогт "Аваагүй аяга, тэмдэглээгүй 50 нас хүний мууд ямар их дуртай улс вэ. Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье. Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй  гэсэн билээ. Мөн тэрбээр  ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яамдад угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан.Би сайдаар байгаа цагтаа Батлан хамгаалах яам, ЗХЖШ-д дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй.


Дахин хэлэхэд миний бие мөнгөн аяга байтугай шаазан аяга ч аваагүй болохоо, мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно" гэж мэдэгдсэн билээ. Гэтэл харамсалтай нь  Батлан хамгаалах яамны ШИЛЭН ДАНСНЫ мэдээллээс харахад дээрх 7 сая төгрөгийн гүйлгээ 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр хийгдсэн нь тодорхой харагдаж байх юм. Шилэн дансыг шүүж, төвөггүй олоод мэдсэн  иргэд "С.Бямбацогт сайд тав алхахгүй баригдлаа даа" хэмээн сошиал орчинд үймэж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ