Өчигдөр буюу нэгдүгээр сарын 28-ны 22:30 цагийн орчимд БНСУ-ын Кимхэ нисэх онгоцны буудлаас Хонг Конг руу хөөрөхөөр бэлтгэж байсан AirBusan авиа компанийн нисэх онгоцонд гал гарч, 169 зорчигч, багийн 7 гишүүн нийт 176 хүнийг аврах хаалгаар буулгажээ.
Азаар 169 зорчигч болон 7 ажилтан бүгд эсэн мэнд аваарын хаалгаар гарч чадсан байна. Гэвч тэднийг нүүлгэн шилжүүлэх явцад гурван иргэн бэртжээ. Гал онгоцны сүүлэн хэсгээс эхэлж, их бие рүү тархсан байна.Удалгүй гал унтраагчид очиж, цагийн дотор галыг бүрэн унтраажээ.
Одоогоор гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Нийт зорчигчийн 22 нь гадаадын иргэн байсан аж.
0 сэтгэгдэлтэй