Холимог тулаанч З.Шинэчагтага нь Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Түүнийг эмэгтэй хүний биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсан хэргээр прокуророос яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр /2025.01.30/ Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийг хэлэлцээд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоожээ.
0 сэтгэгдэлтэй