АНЭУ-д засмал замын дугуйн “Tour of Sharjah-2025” тэмцээн энэ сарын 24-28-нд болоход 23 орны 29 мэргэжлийн багийн 174 тамирчин таван өдөрт 526.26 км замыг туулж өрсөлдлөө. Энэхүү тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн хоёр тамирчин уралдахад С.Жамбалжамц эхний гараанд хүрэл медаль хүртэж, таван өдрийн нийлбэр дүнгээр тавдугаар байрт шалгарснаар UCI-ын чансааг 15 оноогоор ахиулсан бол Б.Тэгшбаяр нийлбэр дүнгээр 21 дүгээр байрт эрэмбэлэгдлээ. Сонирхуулахад, С.Жамбалжамц нь ”Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас хүрэл медаль хүртэж, олимпын наадамд эрх авч оролцсон дугуйн спортын анхны монгол тамирчин бол Б.Тэгшбаяр 2016 оны өсвөрийн ДАШТ-ий алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин юм.
0 сэтгэгдэлтэй