УИХ-ын гишүүн, Ховд аймгийн засаг дарга асан Э.Болормаа УИХ-ын гишүүнээсээ эргүүлэн татагдах болзлоо бүрэн хангажээ.
УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн сурталчилгаанд зориулж, 30 сая төгрөгийн хандив өгсөн "Ханбогд Эксплорэйшн" компани гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байжээ. Хуулиар гадаадын иргэн болон ААН-с хандив авах хориотой. Энэ нь ч Үндэсний аудитын газрын тайланд дурдагджээ. Тухайн компани нь ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Kuok Hui Kwong, Kuok Khoon Chen, Kuok Khoon Ean гэх гадаад улсын иргэний эзэмшлийн компани юм байна.
Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт "Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага хандив өгөхийг хориглоно" гэж заажээ.
0 сэтгэгдэлтэй