Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан нэг явдал нь Засгийн газраас хаврын морин уралдааныг хориглосон Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож, хурдан морины уралдаан зохион байгуулах эрхийг орон нутаг руу шилжүүлсэн нь нийгэмд багагүй бухимдал үүсэн юм. Учир нь энэ нь хүүхдүүдийн эрх, эрүүл мэнд, амь настай холбоотой учир ийн олны анхаарлын төвд байсан билээ.
Засгийн газрын шийдвэрээр бол гуравдугаар сарын 1-нээс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ гаргах бөгөөд 12-оос дээш насны хүүхдээр унуулна хэмээн мэдээлсэн юм. Харин "Бүх нийт боловсролын төлөө Иргэний нийгмийн эвсэл, Монголын залуучуудын эвсэл" ТББ-аас хаврын морин уралдааныг зохион байгуулахаар болсон Засгийн газрын шийдвэрийг ёсчлон батлахгүй байх цахим өргөдлийг uih.mnсайтын өргөдөл санаачлах хэсэгт үүсгэж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
0 сэтгэгдэлтэй