Өнгөрсөн шөнө согтуурсан иргэн цонхоор үсэрч, амь насаа хохироохыг завджээ.
Дүүргийн онцгой байдлын албанд "Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны ... байрны есдүгээр давхрын цонхоор хүн унаж болзошгүй байна" гэх дуудлага оройн 23:52 цагт ирүүлжээ.
Дуудлагын дагуу, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 00:08 цагт очиход тус байранд оршин суугч иргэн А/31 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, цонхоор үсэрч болзошгүй байсан тул дээврээс аврах олс ашиглан бууж, дотогш оруулан аюулгүй болгожээ. Дээрх иргэнийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын албанаас мэдээллээ.
0 сэтгэгдэлтэй