728 x 90

Өсвөр насны хүүхдэд хутга тулган дээрэмджээ

Өсвөр насны хүүхдэд хутга тулган дээрэмджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Оройн цагаар хичээлээ тараад явж байгаа хүүхдүүдийн эд зүйлсийг дээрэмдэх тохиолдол бүртгэгдсээр байна. Тодруулбал СХД, Саппорогийн автобусны буудал орчимд “Хүүхдүүдэд хутга тулгаж гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл өнгөрсөн 01-р сарын 29-ний 18.00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгахад, өсвөр насны 2 хүүхдийн “Infinix note-30” загварын гар утсыг үл таних 16-18 орчим насны 3 хүүхэд хутга харуулан айлган сүрдүүлж, дээрэмдсэн байна.

Өвлийн улиралд эрт харанхуй болдог учир эцэг эх, багш нар хичээлээ тараад явж буй хүүхдүүдэд хараа хяналттай байж, камертай, баталгаат замаар явах тухай зөвлөн ярилцахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ