Цагдаагийн байгууллагад 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн үед буюу өнөөдөр Хан уул дүүргийн 19-р хороо Зайсангийн Ази фарм өнгөрөөд замын голд хүн мөргүүлж, дээгүүр нь гарсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Шалгахад "Lеxus 570" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э /47 настай, эрэгтэй/ албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн асуудал тогтоогдсон байна. Алба хаагчид эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна.
0 сэтгэгдэлтэй