728 x 90

Золгох үед бага насны хүүхдийг үнсэж, нүүрэнд нь хүрэхгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа

Золгох үед бага насны хүүхдийг үнсэж, нүүрэнд нь хүрэхгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Эрүүл мэндийн яамнаас сар шинийн өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь, амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар зөвлөгөө, эрт илрүүлгийн явцын талаар мэдээлэл хийв. Энэ үеэр  ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа "Олон хүн цугларсан газарт халдварт өвчин дамжин тархах эрсдэл бий болдог. Сар шинийн баяраар халдварт өвчний эрсдэл бүрддэг. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжлийн түвшинд байна. Нийт эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдээс улсын хэмжээнд 8788 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 18,6 хувь нь уушгины хатгалгаа өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн тасагт 1693 хэвтэн эмчүүлж байгаа хүүхдийн 83,7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. 

Иймээс сар шинийн баярын өдрүүдэд амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх шаардлагтай. Тухайлбал,

  • Гараа савантай усаар угаах 

  • Спиртэн суурьтай халдваргүйжүүлэгчээр ариутгах

  • Золгох үед бага насны хүүхдийг үнсэж, арьс салст, нүүрэнд хүрэхгүй байхыг анхааруулж байна

  • Агаар сэлгэлтийг 2 цаг тутамд хийх

  • Чийгтэй цэвэрлэгээ хийх гэх мэт халдвараас сэргийлэх аргуудаа баримтлаарай

  • Буузандаа азын зоос хийсэн бол хүүхэд хахах эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, зочдодоо анхааруулж хэлээрэй гэлээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ