728 x 90

МУГТ Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа: Яг одоо л миний хүүгийн цаг эхэлж байна

МУГТ Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа: Яг одоо л миний хүүгийн цаг эхэлж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа хүүгий ялсанд хэнээс ч илүү баярлаж буй юм. Тэрбээр "Миний хүү дуулж ч явсан, уйлж ч явсан. Унаж, бас босож үзсэн том эр байгаа юм аа. Олимпын дэвжээнд 19-хэн настайдаа тулалдаж, аварга болох дэврүүн мөрөөдлөөсөө мултарчихаад асгартлаа уйлж явлаа. Тэр том дэвжээнээс хоосон буцахыг, дахиж рингинд гарч чадахгүй ч байж мэдэх харууслыг мэдэрч үзсэн. Олон хүнд итгэл, сэтгэлээ дэвслүүлчихээд шантарч, шар хор нь буцалж ч явлаа. Тэмцээний бэлтгэлээс шууд Сэхээн амьдруулахын тасагт ч хэвтэж үзлээ. Харин миний хүү бууж өгч үзээгүй юм шүү. Үүргэвчээ үүрээд, байдгаа шавхаад тив алгасаж, өөрийгөө хайсан. Мэргэжлийн рингинд есөн удаа тулалдаж, хэн бэ гэдгийг харуулсан Асар их сэтгэлийн зовлон туулсан хүү минь Яг одоо л миний хүүгийн цаг эхэлж байна" гэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ