"Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээнд МУГТ Э.Цэндбаатар ялалт байгуулж, бүсний эзэн болсон билээ. Тэрбээр ялалт байгуулахдаа хэрэглэсэн бээлийгээ дуудлагаар худалдаж, Улсын харцага Г.Ганхуяг 10 сая төгрөгөөр авсан юм. Харин зарим иргэд энэ байдлыг сөргөөр хүлээж авсан бололтой. Улсын харцага Г.Ганхуяг хэлэхдээ "Хорвоод сайн хүмүүс нь олон байдагт гялайлаа. Г.Ганхуяг чинь бас нэг хуульч мэргэжилтэй юм шүү дээ. Буянтай сайхан аав ээжийнхээ хүчээр юмаар дуталгүй өссөн. Өлөн зан байхгүй ээ. Цэндээгийн бээлийг худалдаж авлаа гээд хоосорчихгүй шүү дээ.
Цагаан сараа яана аа гээд сууж л байна. Хулгай дээрэм, шантааж хийж мөнгө олвол гялс шоронд хийгээд дуугай болгох гээд төрийн машин миний хажууд л хамт явж байдаг.
Дураараа муулж гүтгэх юм аа. Хар цагааныг тэнцүүлээд надад л сайн биз. Баярлалаа" хэмээжээ.
0 сэтгэгдэлтэй