Солонгосын залуу жүжигчин Ким Сэ Рон (Kim Sae Ron) өчигдөр гэртээ нас барсан олджээ. Цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тэрбээр 24 насандаа ийн харамсалтайгаар нас барсан байна. Түүний цогцсыг Сөүл дэх гэрээс нь найз нь олж, цагдаа нарт дуудлага өгсөн байна.
Тэр 2009 онд хүүхэд байхдаа жүжигчний карьераа эхлүүлсэн юм. 2003 онд олны хүртээл болсон "Bloodhounds цуврал" түүний сүүлийн уран бүтээл юм.
2022 онд согтуугаар жолоо барин осол гаргаж тухайн ослын улмаас олон газар тоггүй болж нилээдгүй хохирол амсаад байсан билээ. Сүүлийн үед уг жүжигчин нь кафед цагийн ажил хийж хүмүүсийн хохирлыг барагдуулахын зэрэгцээ санхүүгийн хүнд байдалд орсон гэжээ. Хохирол амссан бүх хүний хохиролыг барагдуулаад зогсохгүй, зар сурталчилгааны эргэн төлөлтийн өрөнд хүртэл орсон аж. Бага наснаасаа л урлагт хөл тавьсан ч өдий хүртэл цуглуулсан хөрөнгө нь нөхөн төлбөрт зөвхөн зарцуулагдаж байсан гэх мэдээлэл бий. Тэрээр хохирол амссан 30 хүнтэй өөрийн биеээр очин уулзаж уучлалт гуйж тохиролцсон боловч 1 хүн нь тохиролцохоос татгалзсан байдаг.