728 x 90

Х.Мөнхжаргал: Цагаан сараас өмнө 100 мянгын төгрөгийн ногдол ашгийг иргэдэд олгоно

Х.Мөнхжаргал: Цагаан сараас өмнө 100 мянгын төгрөгийн ногдол ашгийг иргэдэд олгоно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор иргэдийн дунд "1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгох бол" гэсэн хүлээлт үүсээд буй. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар цагаан сарын өмнө 100 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал мэдээллээ.

Тэрээр "Эрдэнэс Таван толгойн компанийн ТУЗ одоо хуралдах гэж байна. Сая Засгийн газрын хуралдаан дээр ногдол ашиг олгох танилцуулга хийсэн. Одоо ТУЗ хуралдаад, үлдсэн хэсгийн хоёр хуваах шийдвэр гаргах байх. Цагаан сараас өмнө 100 мянган төгрөг, дөрөвдүгээр сард 100 гаруй мянган төгрөг олгоно. Иргэдэд ногдол ашиг олгох нөөц бололцоо бүрэн бий. Ногдол ашиг хуваах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Эцсийн шийдвэрийг ТУЗ хуралдаж шийдвэрлэнэ. 2024 оны цэвэр ашгийн 84 орчим хувь нь ногдол ашиг болж тараагдана. 


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ